R хэлний багц хөгжүүлэлт

Статистикийн R програм буюу програмчлалын R хэлний багц хөгжүүлэх, CRAN уруу оруулах

Холбоо барих

R хэлний багц хөгжүүлэх шаардлага тулгарав уу?


Тухайлбал ...

  • Судалгааны ажлын хүрээнд боловсруулсан шинэ арга, аргачлалаа практикт хялбар, түргэн нэвтрүүлмээр байна уу?
  • Эрдэм шинжилгээний өгүүлэлтэй холбоотой тооцоолол хийх зорилгоор бичсэн кодоо эмхэлж, интернэтэд байршуулмаар байна уу?
  • Төсөл хөтөлбөрийн хүрээнд статистик болон математик тооцооллын програм хангамж, модул хөгжүүлэхээр төлөвлөж байна уу?
  • Байгууллага, компани эсвэл хувьдаа ашигладаг хэсэг бусаг кодоо цэгцэлж, хэрэглэхэд хялбар дөхөм болгомоор байна уу?
  • Эрдэмтэн, судлаач, багш, оюутан нарт нээлттэй өгөгдөл түгээх, ашиглуулах хялбар арга зам хэрэгтэй байна уу?
  • Шинэ тутам гарсан програмчлалын технологи, тооцооллын шинэ арга аппаратаар R програмын хөгжилд хувь нэмэр оруулмаар байна уу?

Үйлчилгээний санал

Багц хөгжүүлэх болон CRAN уруу оруулах тал дээр дараах үйлчилгээ санал болгож байна.

  • Зөвлөгөө өгөх

  • Хамтарч ажиллах

Эхний сул чөлөөтэй програмистыг үр бүтээлтэй болохыг хүлээснээс үр бүтээлтэй програмистыг сул чөлөөтэй болохыг хүлээсэн нь илүү дээр.
— Стив МакКоннелл

Туршлага

CRAN уруу багц хөгжүүлэн оруулж байсан.

Чадвар

R хэлийг өндөр түвшинд эзэмшсэн. Програмчлалын арвин туршлагатай.

Мэдлэг

R хэл, түүний багц хөгжүүлэлтийн талаар гүнзгий судалсан.

Товч танилцуулга

  • Статистик програмчлалын R хэл сурах бичиг бичиж хэвлүүлсэн.
  • МУИС-ийн Статистик хөтөлбөрт R хэлээр дагнасан мэргэжлийн хичээл заадаг.
  • МУИС, ХУИС зэрэг их сургуулиудын багш, ажилтнуудад R хэлний сургалт явуулсан.
  • МУ-ын Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн гэрчилгээтэй програмууд зохиосон.
  • www.jextbox.com веб сайтаар дамжуулан програм хангамжийн бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд гаргасан.
  • CRAN руу хэдэн багц оруулж байсан туршлагатай бөгөөд одоо ч тэдгээрийг хариуцан арчилсаар байна.