Магадлал, статистик бодлогын хураамж
Г.Махгал, 2023
- Нэр: Магадлал, статистик бодлогын хураамж
- Зохиогч: Г.Махгал
- Редактор: Ш.Мөнгөнсүх
- Хэвлэгдсэн: 2023
- ISBN: 978-9919-0-2164-1
Энэ ном нь магадлалын онол, санамсаргүй процесс, мэдээллийн онол, статистик, машин сургалт зэрэгт хамаарах дасгал, бодлого, жишээнээс тогтох бодлогын хураамж юм.
Уг бодлогын хураамжид бүрэн, дэлгэрэнгүй бодолт бүхий 118 дасгал, бодлого багтсан. Түүнчлэн ижил төстэй бодлогуудыг хураангуйлан нэг ерөнхий дасгал бодлогын дэд даалгаврууд болгож бас өргөн агуулгатай бодлогыг дэд даалгавруудад задалсан. Гарын авлагад ийм 152 ширхэг дэд даалгавар багтсан ба мөн бүгдийнх нь дэлгэрэнгүй бодолт орсон.
Бодлогын хураамж нь бодолттойгоос гадна сэдэв бүрээр оруулсан нийт 34 жишээ, зарим нэмэлт тайлбартай. Түүнчлэн магадлал ба санамсаргүй процессын зарим бодлого болон жишээг симуляцтай холбож, мөн зарим тооцоолол нэн ялангуяа статистик, машин сургалт сэдвүүд дэх дасгалуудыг статистикийн R програм дээр хийлгэхээр зохиов.
Энэхүү бодлогын хураамжид орсон жишээ болон бодлогуудын дийлэнхийг уг номын зохиогч нь өөрийнхөө зааж байсан хичээлүүдээ бэлдэх үед зохиосон. Мөн магадлалын онолын сонгодог жишээ болон бодлогыг тусган оруулахдаа өгүүлбэрийг нь баяжуулах, томьёоллыг нь тодруулах улмаар бодолтыг нь ойлгомжтой болгох, дэлгэрэнгүй тайлбарлах зэргээр бүтээлчээр хандсан. Түүнчлэн оруулах бодлого сонгох болон нэмж зохиохдоо тухайн сэдвийн гол агуулгыг хамруулахыг зорьж бас үүний дараа хэвлүүлэх магадлал, статистикийн лекцийн эмхэтгэлтэй нягт уялдуулсан.
Тус бодлогын хураамжийг Интерном дэлгүүрийн төв салбараар худалдаалж байна.