Статистик програмчлалын R хэл

МУИС-ийн Статистик хөтөлбөрийн STAT305 хичээлийн цахим хуудас


Энэхүү хичээлийг амжилттай судалснаар R хэлний цогц ойлголттой болохын зэрэгцээ R програмыг бие даан гүнзгийрүүлэн судлах, статистик өгөгдөл дээр ашиглаж шинжилгээ хийх, статистик тооцоолол болон машин сургалтын програм хөгжүүлэхэд шаардагдах програмчлалын суурь мэдлэг чадвар эзэмших, мөн код бичиж ажиллуулдаг өөр бусад статистикийн болон математикийн програмуудтай ажиллахад шаардлагатай суурь зарчмуудыг ойлгох зэрэг ач холбогдолтой.

СэдэвАгуулга
1 Удиртгал R хэл болон R програмын талаар цэгцтэй, зөв ойлголт, суулгах болон ажиллах тухай анхны мэдэгдэхүүн
2 R хэл дээрх програмчлалын суурь ойлголт R хэлний нөөцөлсөн үгс, объект нэрлэх зарчим, машины эпсилон, нэрийн огторгуй болон бусад зайлшгүй мэдэх шаардлагатай чухал суурь ойлголтууд
3 Өгөгдөлд холбогдох объектын төрлүүд Өгөгдөлд холбогдох объектын төрлүүд, тэдгээрийн бүтэц, үүсгэх байдал болон элемент уруу нь хандах аргууд
4 Өгөгдөл импортлох болон экспортлох, өгөгдлийн сантай холбож ажиллах R програмд өгөгдөл оруулах болон гаргах, өгөгдлийн сантай холбож ажиллах, ҮСХ-ны 1212.mn нээлттэй мэдээллийн онлайн сервисийн API-гаас мэдээлэл татах NSO1212 багцын хэрэглээ
5 Өгөгдөлтэй ажиллах Статистик өгөгдөлтэй ажиллах явцад хэрэглэдэг үндсэн 11 үйлдлийг R програм дээр хийх тухай
6 Өгөгдөлтэй ажиллах Статистик өгөгдөлтэй ажиллах явцад хэрэглэдэг үндсэн 11 үйлдлийг R програм дээр хийх тухай
7 Оператор, нөхцөлт тушаал R хэлний үндсэн операторууд, тэдгээрийн ажиллах зарчим, операторуудын ажиллах дэс дараа, бүлэг тушаал, нөхцөлт тушаал програмчлахад ашиглах оператор болон функц
8 Давталт Давтагдах тушаал програмчлахад ашиглах оператор болон функц
9 Функц, хувьсагчийн үйлчлэх хүрээ Функц зарлах, функцийн аргумент, аргументын анхны утга, функцийн буцаах утга, функц дуудах, функц болон хувьсагчийн үйлчлэх хүрээ, хувьсагч дуудах зарчим
10 R хэл дээрх програмчлал Алгоритм зохиох болон R хэл дээр програм бичих тухай үндсэн ойлголт
11 Алдааны эргэн тойронд R хэлний алдааны түвшин, алдаа үүсгэх, алдаа боловсруулах, зарим нийтлэг алдааны шалтгаан, алдаанаас сэргийлэх тухай
12 R хэл дээрх програмчлал R хэл дээр програм бичих тухай нэмэлт ойлголт болон жишээ
13 R хэл дээрх програмчлал R хэл дээр оновчтой, үр ашигтай код бичих тухай, практик туршилт
14 Класс ба объект Объектын классын тухай ойлголт, ерөнхий (generic) функц, R хэлний классын системүүд, S3 класс
15 Класс ба объект S4 болон Reference классууд, классын удамшил
16 Багц хөгжүүлэлт R хэлний багцын бүтэц зохион байгуулалт, багц үүсгэх, хөгжүүлэхтэй холбогдох үндсэн ойлголт