Дүгнэх журам

Хичээл: Статистик програмчлалын R хэл


Дүн нь ирц, сэдвийн бататгах асуулт, бие даалт болон гурван удаагийн шалгалтын онооноос бүрдэнэ.

  1. Ирц: 15 оноо
    Хичээлийн семестерийг оюутан ирцийн бүтэн оноотой эхлүүлнэ. Харин хичээл нэг удаа тасалбал эсвэл хоёр удаа хоцорвол нэг оноо алдана. Өвчтэй байсан бол эмнэлгийн магадлагаа харин чөлөөтэй байсан бол чөлөөний хуудас болон бусад баттай бодит баримтад үндэслэн ирц бүртгэл дэх тухайн тасыг засна.
    Түүнчлэн МУИС-ийн сургалтын журамд зааснаар хичээлийн лекц эсвэл семинарын 1/3-ээс дээш хувьд суугаагүй буюу тасалсан бол WF үнэлгээ авна. Энэ нь хичээлээ зургаа буюу үүнээс олон удаа тасалбал тус үнэлгээг авна гэсэн үг юм.
  2. Сэдвийн бататгах асуулт: 15 оноо
    Энэ нь хичээлийн эхний арван таван сэдвийн агуулгыг хамарсан тестийн асуулт хэлбэртэй байна. Сэдвийн бататгах асуултад тухайн сэдвийг үзсэн даруйд, заасан хугацааны интервалд багтаж хариулна. Сэдэв бүр ижил оноотой.
  3. I шалгалт: 20 оноо
    Эхний шалгалтыг I - VI сэдвүүдийн агуулгыг хамруулсан, ижил оноо бүхий 10 асуулттай тест байдлаар 30 минутын хугацаанд авна.
  4. Бие даалт: 10 оноо
    Бие даалт нь IV - VI сэдвээр үзсэн мэдлэгийг практикт хэрэглэх чадварыг бататгах зорилготой. Үүнийг хичээлийн веб хуудас дээрх зааврын дагуу гүйцэтгэх ба мөн тэнд буй рубрикээр дүгнэнэ.
  5. II шалгалт: 10 оноо
    Хоёрдугаар шалгалт IV - VI сэдвүүдийн агуулгыг хамарсан, нийтдээ 60 минутын хугацаанд гүйцэтгэх, ижил оноо бүхий 2 бүтээх даалгавартай байна.
  6. III шалгалт: 30 оноо
    Энэ нь VII - XVI сэдвүүдийн агуулгыг хамарсан, нийтдээ 45 минутын хугацаанд хариулах, ижил оноо бүхий 15 асуулттай тестийн шалгалт байна.

Шалгалтуудын эхний хоёрыг семестерийн дундуур харин сүүлийнхийг хичээл хаагдсаны дараа Сургалтын албанаас товлосон шалгалтын хуваарьтай уялдуулж авна. Шалгалтуудыг хичээлийн веб сайтаар дамжуулан цахимаар авна. Шалгалтыг урьдчилж эсвэл нөхөж өгөхгүй. Хүндэтгэх шалтгаанаар өгч чадаагүй эхний тестийн шалгалтын оноог сүүлийн тестийн шалгалтын оноотой хувь тэнцүүлж нөхнө. Харин бүтээх даалгавар бүхий II шалгалтын оноог нөхөхгүй.

Шалгалт нь оюутан лекцийн хичээлээр үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэхэд шаардагдах зохих ур чадварыг семинарын хичээл болон бие даах цагт эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой. Харин сэдвийн бататгах асуулт нь лекцийн хичээлээр олж авах онолын мэдлэгийг бататгах зорилготой.

Хичээлийн тухайн сэдвийн талаар буруу ойлголттой үлдээхгүйн тулд уг сэдвийн бататгах асуултуудад бүрэн зөв хариулахыг шаардана. Ийнхүү тухайн сэдвийн бататгах асуултад амжилттай хариулсанаар уг сэдэвт харгалзах оноог бүтэн авна. Харин сэдвийн бататгах асуултад дутуу хариулбал оноо авахгүй ба бүрэн зөв хариулж чадталаа хэчнээн ч удаа оролдож болно.

МУИС-ийн Сургалтын журмын 4.9.1 дүгээр зүйлд зааснаар A дүн 5-25 хувь, B дүн 15-30 хувь, C дүн 20-40 хувь, D дүн 15-30 хувь, F дүн 0-25 хувийг тус тус эзлэх ёстой бөгөөд дүнгийн тархалтыг үүнд нийцүүлэхийг эрмэлзэнэ. Иймд оюутнууд бүгдээрээ жигдхэн өндөр оноо авах явдал байхгүй юм. Тэгэхээр дайчилсан хүч хөдөлмөр болон зарцуулсан цаг хугацааныхаа үр шим болох дүнгээ ахиу авахыг хүсвэл ирц, идэвх, шалгалт, бие даалтын оноогоороо олноос тасарч гарахыг хичээнэ үү.