Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Статистик програмчлалын R хэл
Сэдэв: 2. R хэл дээрх програмчлалын суурь ойлголт
Агуулга: R хэлний нөөцөлсөн үгс, объект нэрлэх зарчим, машины эпсилон, нэрийн огторгуй болон бусад зайлшгүй мэдэх шаардлагатай чухал суурь ойлголтууд
Хугацаа: 2 сарын 9 07:40 — 3 сарын 2 07:40



  1. -5 гэсэн тоог бүхэл тоон утгаар R програмд ямар байдлаар шивж оруулах вэ?


  2. bsb <- "BSB Service"; next <- "Next Electronics" код дотор ямар алдаа байна вэ?


  3. Эцэстээ матриц үүсгэх зорилгоор бичсэн x <- c(5, 2); y <- c(7, 1, 3); z <- cbind(x, y) кодоос алдаа ол.


  4. Ажлын хавтасны хаяг хаашаа зааж буй ямар функцийн тусламжтай олж мэдэх вэ?


  5. X <- 1; y <- x - 1; print(y) кодоос алдаа ол.


  6. Аль нь R хэлний нөөцөлсөн үг биш вэ?


  7. Марковын хэлхээний стационар төлвийн тархалтыг R програм дээр бодож олсоноо pi хувьсагчид утга болгон олгожээ. Гэтэл тооцооллын удаах алхамд $\pi$ тогтмолын утга шаардлагатай болов. Ингээд код дотор pi гэж бичээд ажиллуулахад тус тархалтыг л дуудаад байв. R хэлний base үндсэн багцад LETTERS, letters, month.abb, month.name болон pi зэрэг тогтмолууд байдаг. Тэгвэл уг pi тогтмолыг хэрхэн дуудах вэ?


  8. $\lambda=2.25$ параметртэй Пуассоны тархалтын нягтын $x=5$ цэг дээрх утга олох код бич.


  9. R хэлд үсгийн том жижгийг ялгадаг.

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.