Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ

МУИС-ийн Статистик хөтөлбөрийн STAT402 хичээлийн цахим хуудас


Энэ хичээл нь оюутанд олон хэмжээст өгөгдөл дээрх статистик шинжилгээнүүдийн талаарх мэдлэг болон тэдгээрийг ашиглаж өгөгдөл дээр шинжилгээ хийх чадвар олгох зорилготой. Тус хичээлээр олон хэмжээст тархалт, олон хэмжээст хэвийн тархалт болон ангилал хийх, хэмжээс бууруулах, холбоо хамаарлыг хэмжих ба задлан шинжлэх, өгөгдөл дэх үндсэн хүчин зүйлс, тэдгээрийн хэв шинжийг илрүүлэх зэрэгт холбогдох статистик арга үзнэ.

СэдэвАгуулга
1 Олон хэмжээст тархалт санамсаргүй векторын математик дундаж, ковариацын матриц, нөхцөлт математик дундаж, нөхцөлт ковариац буюу тухайн ковариац, санамсаргүй векторын хувиргалт
2 Олон хэмжээст хэвийн тархалт I олон хэмжээст хэвийн тархалтын тодорхойлолт, хувиргалт, загварчлал, геометр агуулга
3 Олон хэмжээст хэвийн тархалт II шугаман хувиргалт, нөхцөлт тархалт, нөхцөлт дөхөлт, параметрийн үнэлэлт
4 Олон хэмжээст хэвийн тархалт III үнэний хувь бүхий харьцаат шинжүүр, параметрийн таамаглалууд, дунджийн итгэх муж
5 Олон хэмжээст хэвийн тархалт IV дундаж утгын векторуудыг жиших, ковариацын матрицуудыг жиших, олон хэмжээст дисперсийн шинжилгээ (MANOVA)
6 Гол хэсгийн шинжилгээ максимал дисперстэй ортогнал чиглэлүүд буюу гол хэсгүүд, санамсаргүй векторын өргөтгөсөн дисперс, масштабын нөлөө, Кайзерын дүрэм, гол хэсгүүдийг тайлбарлах нь, түүврийн матрицын сингуляр утгын задаргаа, гол хэсгүүд дээрх санамсаргүй хуввьсагчдын проекц ба оролцоо, гол хэсгүүд дээрх түүврийн элементүүдийн проекц ба оролцоо
7 Факторын шинжилгээ I факторын шинжилгээний загвар, түүний шугаман хамааралтай болон шугаман хамааралгүй хувьсагчид дээрх хувилбар, факторуудыг тайлбарлах нь, факторын ачилт масштабын нөлөөнөөс ангид байх нь, факторын ачилтын цор ганц бус байдал ба эргүүлэлт, загварын чөлөөний зэрэг, Хейвүүдийн тохиолдол
8 Факторын шинжилгээ II факторын тоог сонгох аргачлалууд, VSS шинжүүр, үнэний хувийн харьцаат шинжүүр, KMO шинжүүр
9 Факторын шинжилгээ III загварын ачилтын үнэлэлт, факторын оноо, varimax эргүүлэлт, эргүүлэлттэй үнэлэлтүүд
10 Кластерын шинжилгээ I кластер байгуулах алгоритмууд, кластерын шинжилгээний шатлах алгоритм
11 Кластерын шинжилгээ II кластерын шинжилгээний хэсэгчлэх алгоритм, хувьсагчдын масштабын ялгаатай байдлын нөлөөг зайлуулах
12 Дискриминантын шинжилгээ дискриминантын шинжилгээний ангиллын зарчмууд
13 Олон хэмжээст координатын шинжилгээ цэгийн координат сэргээх, огторгуйн хэмжээс сонгох, хувьсагчдын масштабын ялгаатай байдлын нөлөөг зайлуулах
14 Конжойнт шинжилгээ конжойнт шинжилгээний загвар, загварын параметрийн үнэлгээ, загварыг энгийн шугаман регрессийн загварт хувиргах
15 Каноник корреляцийн шинжилгээ Санамсаргүй векторуудын шугаман эвлүүлэг хоорондын корреляцийн коэффициент, каноник корреляцийн тухай таамаглал
16 Хамтын давтамжийн хүснэгт дээрх холбоо хамаарлын шинжилгээ хамааралгүй байх тухай таамаглал шалгах Хи-квадрат шинжүүр, Хи-квадрат статистикийн задаргаа, мөр ба баганын уялдаа холбоо