Статистик програмчлалын R хэл

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга

Танилцуулга Сорилго

R програмын тухай

R бол статистик тооцоолол болон визуалчлалд зориулагдсан нээлттэй эх бүхий програм хангамж болон програмчлалын хэлний цогц бөгөөд орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болохын хамтаар дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Өнөөгийн байдлаар дэлхийн тэргүүлэх их сургуулиуд статистикийн сургалтын хөтөлбөр болон эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа R програмыг өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал дэлхийн тэргүүлэх нэр бүхий 20 их сургуулийн статистикийн хөтөлбөрүүд бүгд уг програмыг хичээлийн төлөвлөгөөндөө тусгажээ.

R нь програмчлалын хэл учраас орчин үеийн тулгамдсан асуудал болох big data analysis, data mining зэрэгт нэн тохиромжтой програм хангамжуудын нэг болжээ. Уг програмыг GNU General Public лицензийн дор үнэ төлбөргүй түгээдэг. Мөн голлох үйлдлийн системүүдийг (Windows, Linux, Mac, BSD болон бусад) бүрэн дэмжихийн зэрэгцээ сүүлийн үеийн статистик болон математикийн арга техникүүд тусгагдах нь хурдан (Matlab програмтай өрсөлдөхүйц) зэрэг олон сайн талтай юм.

Зорилго

R хэлийг дэлгэрүүлэх, хэрэглээг нь дэмжих

Давуу тал

Мэргэжлийн, туршлагатай багштай

Онцлог

Програмчлал болон статистикийн суурь мэдлэг шаардахгүй

Сургалтын хөтөлбөрийн тухай

"Статистик програмчлалын R хэл" сургалтын хөтөлбөрийн гол онцлог бол R-ыг програмчлалын хэл талаас хангалттай гүнзгий түвшинд үзэхийн зэрэгцээ эхлэн сурагч болон туршлага дутмаг хэрэглэгчдэд түгээмэл тулгардаг бэрхшээлүүдийг хөндсөн явдал юм. Ийнхүү R програмын үндэс суурь хийгээд дээр нь ажиллах үндсэн зарчмыг мэдсэнээр тус програмыг статистикийн судалгаа шинжилгээний ажилд бүрэн дүүрэн ашиглахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэе.

Мөн суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөтөлбөрт зарим өөрчлөлт оруулах, шинэ сэдэв нэмэх боломжтой.

Сургалтын хөтөлбөр дэх сэдвүүд тэдгээрийн агуулгыг R төслийн хүрээнд хөгжүүлдэг R програмтай нийцүүлж тогтмол баяжуулж шинэчилдэг.

Сургалтын хэрэглэгдэхүүн

Сургалтын гол хэрэглэгдэхүүн болох үзүүлэн слайдыг LaTeX програмын Beamer класс ашиглаж чанарын өндөр төвшинд бэлдснээс гадна агуулгыг мэргэжлийн түвшинд боловсруулсан.

  • Ном сурах бичиг

    Г.Махгал, Ш.Мөнгөнсүх
    "Статистик програмчлалын R хэл"

    Дэлгэрэнгүй
  • Бусад

    Сэдвийн бататгах дасгалууд болон олон сэдвийг хамарсан цогц дадлага ажил

Сургалтын хөтөлбөрийн ерөнхий бүтэц

Бүлэг сэдэв Цаг
1 Үндсэн ойлголт 16
2 Өгөгдөлтэй ажиллах 6
3 Мэдүүштэй бусад зүйлс 4
4 Дадлага ажил 6
5 Мэргэжлийн зөвлөгөө * 8

* Суралцагчдын судалгаа, шинжилгээний ажилд R хэлний экспертийн зүгээс өгөх зөвлөгөө

Багшийн тухай

R зэрэг програмчлалын хэлний зүгээс

  • R хэлийг 2015 оноос эхэлж заасан.
  • Эрдэм шинжилгээний ажилдаа статистикийн програмуудаас R програмыг дагнан ашигладаг.
  • "Статистик програмчлалын R хэл" нэртэй монгол хэл дээрх анхны сурах бичгийг бичсэн бөгөөд үүнийг нь МУИС-ийн ХШУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс дэмжиж их сургуулийн сурах бичиг болгон ашиглах шийдвэр гарсан.
  • NSO1212, simukde зэрэг R програмын багц хөгжүүлж CRAN уруу оруулсан.
  • R хэлээс гадна C/C++, PHP, SQL зэрэг програмчлалын хэл мэднэ. 2011 оноос веб хөгжүүлэлтийн чиглэлд хэд хэдэн нээлттэй эх бүхий төсөл хэрэгжүүлэх зэргээр програмчлалын арвин их туршлага хуримтлуулсан.

Хөтөлбөрийн танилцуулга татах

Сургалтын хөтөлбөрийн танилцуулгыг PDF файл байдлаар татаж авах

Өмнө явуулсан сургалтууд

  1. 2023 оны 1 сарын 2-6, Монгол шувуу хамгаалах төвийн ажилтан, судлаач нарт
  2. 2019 оны 2 сарын 26,27, Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), ҮСХ-ны ажилтнуудад
  3. 2018 оны 5 сарын 4,11,18, Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) Багшийн хөгжлийн төвийн урилгаар, МУИС-ийн багш болон ажилтнуудад
  4. 2017 оны 1 сарын 9-13, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн (ХУИС) багш нарт
  5. 2016 оны 9 сарын 16-наас эхлэн хоёр долоо хоног тутамд нэг удаа, МУИС-ийн багш, оюутнуудад

Сургалтад хамрагдах

Хамт олон, хэсэг бүлгээрээ нэгдэн захиалга өгнө.